Thursday, May 19, 2011

dota 6.70c AI гаpлаа

сайн байна уу энэ өдөp-ийн мэнд хүpгэе.Би интэрнэт-ээр аялаж байгаад энэ map-ийг оллоо.Xэдий dota 6.72b гарсан ч 6.70c ai-ийг оллоо.За За та нар  үүнийг сонирхонууhttp://dotafreedownloads.blogspot.com/2011/04/dota-670c-ai-map-dota-670c-ai-download.html

Terror blade - ийн өшөө авалт

Terror_Blade
Үйл явдлаас нь товч дурдвал бидний мэдэх warcraft3 frozen trone - ийн үйл явдал дуусч хаанхүү Arthas хөлдүү хаан ширээнээ заларсны дараа Furion, Turande potm 2 калимдорлуу буцаад амар сайхандаа жаргаж 2 хүүтэй болсон байна. Том хүү нь terror blade, бага хүү нь magina. Magina - гийн авьяас билэг эрт тодорч баатар болсон авч ах нь энгийн эльф хэвээр үлдээд зогсохгүй mirana - тай тогтоосон хайр сэтгэл нь бүтэлгүйтсэн яг тэр үед scourge, sentinel 2 - ийн дайн эхэлсэн байна. Үлдсэнийг нь өөрөө үзээд сэтгэгдлээ үлдээнэ үү байна уу өөрөө мэдээрэй. Яриа нь хятадаар л юм subtitle  - аа сайхан уншаад үзнэ биз дээ.





MW3-ын албан ёсны нээлт 23-нд!!!!

Энэ юу гэсэн үг вэ гэвэл, бид тишер трэйлэр бус жинхэнэ трэйлэр бас gameplay бичлэгүүдийг олж харнаа гэсэн үг. Тиймээ, ActivisioN-ыхон энэ тухайгаа албан ёсоор зарласан байнашүү. Гэхдээ ирэх даваа гаригт та бүхэн өдөржин хүлээх гэсний хэрэггүйэ, учир нь тэнд болох ёстой нээлт манай цагаар бол шөнө дундын үед явагдана шүүдээ. Эсвэл MW-ийн үнэнч фенүүд байвал надтай хамт трэйлэр хүлээгээд нойргүй хонох юмуу хэхэ.
Видео тоглоомын ертөнц одоогоор харьцангуй нам гүм байна. Харин E3-аас хойш бүх зүйл орвонгоороо эргэх бөгөөд чухам энэхүү үеийг ActivisioN ашиглахаар шийдсэн бололтой. Магадгүй интернэтэд тэдний бүтээж буй тоглоомын мэдээллүүд ихээр цацагдсан нь ч нээлтийн ажиллагааг наашлуулахад нь нөлөөлсөн байж болох талтай.

Witcher 2: Assassins of Kings [.::CoMing SOoN::.]

Boom4.blogspot-оор зочилон суугаа эрхэм гамерүүд та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Энэ удаад миний бие та бүхэндээ Witcher-ийн шинэхэн анги Assassins of Kings-г танилцуулаж байна. Гарцаа байхгүй энэ оны халуухан бүтээлүүдий нэгд зүй ёсоор нэрлэгдэх уг бүтээл маань өчигдөрхөн нээлтээ хийсэн гэдгийг эрхэм гамерүүд маань сайн мэдэж буй бизээ. За ингээд олон зүйлийг нуршилгүй гол ажилдаа орцгооё...
Тун удахгүй C-Jay маань та бүхэнд аплоад хийгээд хүргэх болохоор тэвчээртэй хүлээж байгаарай.
Тэгэхээр эхний ээлжинд энэхүү сайхан бүтээлийг бид бүхэнээ хүргэж байгаа хөгжүүлэгчид болон үйлдвэрлэгчдийг танилцуулах нь зүйн хэрэг болов уу хэмээн бодож байна. Хөгжүүлэгчээр Польш улсын видео тоглоом бүтээгч компани болох CD Projekt-ийн хамт олон ажиллаж харин хэвлэлтэнд бидний сайн мэдэх Atari болон Орос ах нарын урдаа барьдаг томоохон publisher-уудын нэг 1С-н хамт олон нар ажилсаныг дуулгахад таатай байна. CD Projekt-ийн хувьд Польш улсдаа төдийгүй Төв Европын одоо цагын хамгийн шилдэг студиор тодроод байгаан байна. Магадгүй тэдний ингэж их амжилттай яваагийн гол шалтгаан хэн бүрийн сонирхлыг гойд ихээр татаж чадсан The Witcher цувралаас болсон боловуу хэмээн бодож байна. Мөн нэмж сонордуулахад уг тоглоомын зохиолыг Andrzej Sapkowski хэмээх эрхэм бичсэн юм байна. Польшинхоо Гүрбазар нь юм гэнэ лээ хэхэ. Харин тоглоомын гол хөдөлгүүр болох engine-ий хувьд CD Projekt-ийнхний өөрсдийн бүтээл болох RED Engine-г ашигласан бөгөөд энэ нь бидний мэдэх Source Engine, id Tech 4 зэрэг гайхалтай хөдөлгүүрүүдтэй эн зэрэгцэхүйц эд болжээ. Харин платформуудын хувьд одоогоор ганц Виндовс дээр гараад байгаа бөгөөд тодорхой хугацааны дараа бусад консулууд болох XBOX, PS3 дээр гарах гэнэ. Гэхдээ хэзээ гэдэг нь тодорхой бус...
Заа тэхээр бүтээгч энээ тэрээ мэдээллүүд ийм байдгийн байж. Харин одоо цөмөөрөө тоглоомтойгоо танилцацгаая...
Хэзээ хаана нь эхэлсэн явган яриаг мэдэхгүй ч эгээ л худлаа гэмээр үлгэр домог, ид шид, хүлэг баатрууд, хүмүүн төрөлхтний судлагдаагүй нэгэн биет болох луу зэргийг та бүхэн зөндөө л сонссон байх. Хүлэг баатрууд гэхээр таний толгойд шууд Дундад зуун орж ирж байгаа биз. Тиймээ ярих зүйлсээр дүүрэн, харах эдээр баялаг тэр он жилүүдийг хэн мартах билээдээ. Хөл толгой нь үл ялгагдах энэ орчлон дээр Жералт хэмээх нэгэн залуу амьдардаг байжээ. Харин тэрхүү сайхан залуу зэр зэвсгийг чадварлаг эзэмшсэн төдийгүй тэрхэн үедээ ховорхон байдаг ид шидтэнгүүдийн нэг байжээ. Гэхдээ түүнийг тулаанд дуртайгаар нь хүмүүс мэдэх ч элдэв шидийг хэрэглэж чаддаг гэдгийг төдийлөн сайн мэддэгүй байв. Дундад зууны нэгэн нартай сайхан өдөр болжмор жиргэн, хээрийн салхи сэрчигэнэн эхэллээ. Тэр үед хаа сайгүй нэр нь ч санаанд үл ором олон жижиг тосгод суурингаас эхлээд хэдэн зууны турш нэр алдраа цуурайтуулсан хүчирхэг эзэн гүрнүүд ч байсан юм. Эдэн дундаас хамгийн алдартай, нөлөө бүхий нь Өрнөдийн вант улс байх хийгэд тэрхүү улсын хааныг Фолтест гэдэг байж. Фолтест бол түүхэнд мөнхрөн үлдсэн хаадын адил энгүй сайхан сэтгэлтэй, ард олноо гэсэн сэтгэлтэй нэгэн байсан юм. Харин тэрээр газар дээр бусдаад харамлах ганц үртэй юм гэнэ. Охин өсөж том болон үзэсгэлэнт гүнж болжээ. Гэвч гай газар доороос гэгчээр хайрлаж байсан ганц охин нь хараал хүртсэн нэгэн байсныг тэрхэн үед хэн мэдэх билээ. Харуй бүрий болмогц охин аймшигт мангас болон хувирах агаад шөнө дөлөөр явж буй хүмүүсийг хороодог үзэшгүй муухай араатан болжээ. Энэ үеээс л эхлэн Жералт хэдэн нөхдийн хамтаар шуламыг тонилгодог ажилтай болсон ба харин мөнөөх улс гүрэн даяар аймшгийг тараагаад буй тэр нэгэн шулмыг л олж устгаж чадахгүй байв. Гэвч тоглоомын эцэст Жералт түүнийг олох бөгөөд үүнд маш их цочирдоно. Учир нь тэрхүү гүнж манай залуугийн зүрхийг нь догдлуулсан хонгорхон бүсгүй нь байжээ. Эхний ангийн зохиол бол нэг иймэрхүү. Гэхдээ товчлон хураангуйлан бичсэн байгаа болохоор зарим нэгэн зүйл дутуу л байгаа байх...
Элдэв трайлер энээ тэрээгээс нь хараад байхнээ их л cinematic тоглолттой болсон шинжтэй байна. Магадгүй энэ онд гарсан, гарах олон арван RPG тоглоомнууд дундаас өөрийн гэсэн хэв маяг, үзүүлж буй утга санаа зэргээрээ хол илүү бүтээл болжээ гэж бодож байна.

Өгөөжөө өгдөггүй өсөлт буюу хэмжиж, дэмжихийн алдаа

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ 9.7 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос саяхан мэдээлсэн. Энэ нь сүүлийн гурван жилд гараагүй том амжилт. Үүнтэй зэрэгцээд инфляци "дан дугуйндаа" орсон нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого үр дүнгээ өгч буй хэрэг хэмээн улстөрчид сайрхан ярьж байгаа. 

Үнэхээр иргэдийн орлого нэмэгдэж, худалдан авах чадвар нь дээшилж байгаа бол сайн хэрэг. Гэхдээ монголчуудын сарын дундаж цалин нэмэгдээд нэмэгдээд өнөөдөр 400 мянган төгрөг хүрэхтэй, үгүйтэй л байна. Ойролцоогоор 395 мянган төгрөг гэсэн тоо байдаг. Цалин, тэтгэврийн хэмжээг тодорхой хувиар нэмэхтэй зэрэгцээд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсчихдөг. Тэгэхээр худалдан авах чадвар дээшилсэн гэдэг нь тийм ч үндэслэлтэй санагдахгүй байгаа юм.

Энэ бол наад захын асуудал. Үүнээс өөр анхаарал татаж буй нэг зүйл нь үндэсний нийт бүтээгдэхүүн /ҮНБ/ хэмээх ойлголт. Эдийн засгийн өсөлт, бууралтыг хэмжих үүрэг бүхий байгууллага ДНБ-д ямар өөрчлөлт гарч буйг cap, улирал, жилээр гаргаад байдаг ч ҮНБ-ийг сүүлийн жилүүдэд бараг л ор тас мартсан гэхэд болно. Манай улсын ҮНБ сүүлийн арваад жилд хэрхэн өөрчлөгдсөнийг дотоодын эх үүсвэрээс хайгаад үл олдоно. Харин эдийн засгийн мэдээллээр дагнадаг гадаадын зарим цахим хуудаст Монгол Улсын ҮНБ-ий үзүүлэлтийн талаар зарим нэг тоо баримт байгаа юм.

Товчхондоо бол улсын хил хязгаараас үл хамааран Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжүүд тухайн жилийн хугацаанд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн нийлбэрийг ҮНБ гэдэг. Харин ДНБ нь зөвхөн тухайн улсын хил хязгаарын дотор үйлдвэрлэсэн нэмүү өртгийн хэмжээг илэрхийлдэг. Гэхдээ гадаад, дотоодын эзэмшил хамаарахгүй. Үүнд л хамаг учир байгаа юм. Манай улсын эдийн засгийн голлох салбаруудад гадаадын аж ахуйн нэгжүүд томоохон байр суурь эзэлдэг болсон. 

Ялангуяа, их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг уул уурхайн салбарт үндэсний компаниуд жижигдэж, гадныхан орон зайг нь эзлэх хандлага хамгийн түгээмэл. Мөн худалдаа, үйлчилгээний салбарт гадныхан л зонхилдог. Тиймээс ДНБ өсөлттэй гарлаа ч монголчуудын хүртэх ашиг 100 хувь байж чадахгүй нь ойлгомжтой. Манайхан нэг жилийн дотор бий болгосон нэмүү өртгийн чухам хэдэн хувь нь дотоодын зах зээлд шингэж, эдийн засагт ямар өгөөж өгч буй талаар нарийвчилсан судалгаа гаргадаггүй. Тэгэхээр өсөлтийн өгөөжийг хэн хүртэж байгааг яг таг хэлэх боломж одоохондоо алга. 

Гэхдээ эдийн засаг өсөлттэй гарлаа ч бодит байдал дээр үр дүн нь мэдрэгдэхгүй байгаагийн гол шалтгаан энэ гэдгийг зарим эдийн засагч хэлж байгаа юм. Мөн манай улс эдийн засгийн хэмжүүрээ буруу тодорхойлоод байна гэж шүүмжлэх хүн ч олон бий. Түүнчлэн "Монгол Улс бусдад баяжих боломж олгодог маш чухал газар буюу мөнгө бий болгох бааз болсон" гэх агуулгатай мэдээлэл дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр байнга цацагддаг болоод байгаа. Үүнийг үгүйсгэх арга байхгүй. Яагаад гэвэл ийн тайлбарлах хангалтгай үндэслэл бий. Наад захын жишээ нь, уул уурхайн салбарт ажиллаж буй гадаадын иргэд сард хамгийн багадаа 600-800 мянган төгрөг буюу монгол ажилчдаас хоёр дахин их цалин авч байгаа юм. 

Албан тушаал, мэргэжлийн онцлогоос хамаараад хоёр сая төгрөг хүртэл цалин авдаг хүн ч олон бий. Харин монгол хүн ийм хэмжээний цалин авахын тулд харь орныг зорьж, хатуу хөтүүг нь хийж байгаа гэдгийг бүгд л мэднэ. Энэ бүхнээс "Монголчууд Монголдоо сайхан амьдрахын тулд ДНБ бус, ҮНБ-ээ өсгөхийг чухалчлах шаардлагатай" гэсэн товч бөгөөд тодорхой шийдэл харагдаж байна. Гэхдээ ҮНБ-ээ яаж өсгөх арга замыг бас тодорхой болгох шаардлагатай юм. Чухамдаа ҮНБ-ээр эдийн засгаа хэмжиж, дэмжиж чадсан улс орнууд өнөөдөр дэлхийд гайхуулж байна. 

АНУ, Хятад гэсэн хоёр их гүрэн "Өсөлтийн өгөөж манай улсын иргэнд л наалдах ёстой" гэсэн аминчхан үзлээр асуудалд ханддаг. Бас тэргүүлдэг. Харин манай улсад яаж байна. Эдийн засаг өсч, инфляци буураад байна л гэдэг. Гэвч иргэд нь хоёр талхны мөнгөөр нэг талх худалдан авч байх жишээтэй. Мөн ядуурал, ажилгүйдлийн түвшин буурдагтүй. Ийм харьцангуй "үр дүн"-гүүд нь яах аргагүй ҮНБ-ээ үл тоож, ДНБ-д дэмийрсний шинж гэлтэй.

Монгол Улсад орж ирж буй орлого, бүтээж буй баялгийг монгол хүний сайн сайхны төлөө зарцуулъя гэвэл эхлээд ядаж эдийн засгаа зөв хэмждэг болох хэрэгтэй байна. Мөн ҮНБ-ий өсөлтийг дэмжихийн тулд юун түрүүнд зээлийн хүүг бууруулж, дотоодын бизнес эрхлэлтийг нэмэгдүүлэх учиртай гэдгийг эдийн засагчид хэлж байна.

keep moving forward

Сайн байна уу?