Thursday, May 19, 2011

Witcher 2: Assassins of Kings [.::CoMing SOoN::.]

Boom4.blogspot-оор зочилон суугаа эрхэм гамерүүд та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Энэ удаад миний бие та бүхэндээ Witcher-ийн шинэхэн анги Assassins of Kings-г танилцуулаж байна. Гарцаа байхгүй энэ оны халуухан бүтээлүүдий нэгд зүй ёсоор нэрлэгдэх уг бүтээл маань өчигдөрхөн нээлтээ хийсэн гэдгийг эрхэм гамерүүд маань сайн мэдэж буй бизээ. За ингээд олон зүйлийг нуршилгүй гол ажилдаа орцгооё...
Тун удахгүй C-Jay маань та бүхэнд аплоад хийгээд хүргэх болохоор тэвчээртэй хүлээж байгаарай.
Тэгэхээр эхний ээлжинд энэхүү сайхан бүтээлийг бид бүхэнээ хүргэж байгаа хөгжүүлэгчид болон үйлдвэрлэгчдийг танилцуулах нь зүйн хэрэг болов уу хэмээн бодож байна. Хөгжүүлэгчээр Польш улсын видео тоглоом бүтээгч компани болох CD Projekt-ийн хамт олон ажиллаж харин хэвлэлтэнд бидний сайн мэдэх Atari болон Орос ах нарын урдаа барьдаг томоохон publisher-уудын нэг 1С-н хамт олон нар ажилсаныг дуулгахад таатай байна. CD Projekt-ийн хувьд Польш улсдаа төдийгүй Төв Европын одоо цагын хамгийн шилдэг студиор тодроод байгаан байна. Магадгүй тэдний ингэж их амжилттай яваагийн гол шалтгаан хэн бүрийн сонирхлыг гойд ихээр татаж чадсан The Witcher цувралаас болсон боловуу хэмээн бодож байна. Мөн нэмж сонордуулахад уг тоглоомын зохиолыг Andrzej Sapkowski хэмээх эрхэм бичсэн юм байна. Польшинхоо Гүрбазар нь юм гэнэ лээ хэхэ. Харин тоглоомын гол хөдөлгүүр болох engine-ий хувьд CD Projekt-ийнхний өөрсдийн бүтээл болох RED Engine-г ашигласан бөгөөд энэ нь бидний мэдэх Source Engine, id Tech 4 зэрэг гайхалтай хөдөлгүүрүүдтэй эн зэрэгцэхүйц эд болжээ. Харин платформуудын хувьд одоогоор ганц Виндовс дээр гараад байгаа бөгөөд тодорхой хугацааны дараа бусад консулууд болох XBOX, PS3 дээр гарах гэнэ. Гэхдээ хэзээ гэдэг нь тодорхой бус...
Заа тэхээр бүтээгч энээ тэрээ мэдээллүүд ийм байдгийн байж. Харин одоо цөмөөрөө тоглоомтойгоо танилцацгаая...
Хэзээ хаана нь эхэлсэн явган яриаг мэдэхгүй ч эгээ л худлаа гэмээр үлгэр домог, ид шид, хүлэг баатрууд, хүмүүн төрөлхтний судлагдаагүй нэгэн биет болох луу зэргийг та бүхэн зөндөө л сонссон байх. Хүлэг баатрууд гэхээр таний толгойд шууд Дундад зуун орж ирж байгаа биз. Тиймээ ярих зүйлсээр дүүрэн, харах эдээр баялаг тэр он жилүүдийг хэн мартах билээдээ. Хөл толгой нь үл ялгагдах энэ орчлон дээр Жералт хэмээх нэгэн залуу амьдардаг байжээ. Харин тэрхүү сайхан залуу зэр зэвсгийг чадварлаг эзэмшсэн төдийгүй тэрхэн үедээ ховорхон байдаг ид шидтэнгүүдийн нэг байжээ. Гэхдээ түүнийг тулаанд дуртайгаар нь хүмүүс мэдэх ч элдэв шидийг хэрэглэж чаддаг гэдгийг төдийлөн сайн мэддэгүй байв. Дундад зууны нэгэн нартай сайхан өдөр болжмор жиргэн, хээрийн салхи сэрчигэнэн эхэллээ. Тэр үед хаа сайгүй нэр нь ч санаанд үл ором олон жижиг тосгод суурингаас эхлээд хэдэн зууны турш нэр алдраа цуурайтуулсан хүчирхэг эзэн гүрнүүд ч байсан юм. Эдэн дундаас хамгийн алдартай, нөлөө бүхий нь Өрнөдийн вант улс байх хийгэд тэрхүү улсын хааныг Фолтест гэдэг байж. Фолтест бол түүхэнд мөнхрөн үлдсэн хаадын адил энгүй сайхан сэтгэлтэй, ард олноо гэсэн сэтгэлтэй нэгэн байсан юм. Харин тэрээр газар дээр бусдаад харамлах ганц үртэй юм гэнэ. Охин өсөж том болон үзэсгэлэнт гүнж болжээ. Гэвч гай газар доороос гэгчээр хайрлаж байсан ганц охин нь хараал хүртсэн нэгэн байсныг тэрхэн үед хэн мэдэх билээ. Харуй бүрий болмогц охин аймшигт мангас болон хувирах агаад шөнө дөлөөр явж буй хүмүүсийг хороодог үзэшгүй муухай араатан болжээ. Энэ үеээс л эхлэн Жералт хэдэн нөхдийн хамтаар шуламыг тонилгодог ажилтай болсон ба харин мөнөөх улс гүрэн даяар аймшгийг тараагаад буй тэр нэгэн шулмыг л олж устгаж чадахгүй байв. Гэвч тоглоомын эцэст Жералт түүнийг олох бөгөөд үүнд маш их цочирдоно. Учир нь тэрхүү гүнж манай залуугийн зүрхийг нь догдлуулсан хонгорхон бүсгүй нь байжээ. Эхний ангийн зохиол бол нэг иймэрхүү. Гэхдээ товчлон хураангуйлан бичсэн байгаа болохоор зарим нэгэн зүйл дутуу л байгаа байх...
Элдэв трайлер энээ тэрээгээс нь хараад байхнээ их л cinematic тоглолттой болсон шинжтэй байна. Магадгүй энэ онд гарсан, гарах олон арван RPG тоглоомнууд дундаас өөрийн гэсэн хэв маяг, үзүүлж буй утга санаа зэргээрээ хол илүү бүтээл болжээ гэж бодож байна.

No comments:

Post a Comment