Thursday, May 19, 2011

MW3-ын албан ёсны нээлт 23-нд!!!!

Энэ юу гэсэн үг вэ гэвэл, бид тишер трэйлэр бус жинхэнэ трэйлэр бас gameplay бичлэгүүдийг олж харнаа гэсэн үг. Тиймээ, ActivisioN-ыхон энэ тухайгаа албан ёсоор зарласан байнашүү. Гэхдээ ирэх даваа гаригт та бүхэн өдөржин хүлээх гэсний хэрэггүйэ, учир нь тэнд болох ёстой нээлт манай цагаар бол шөнө дундын үед явагдана шүүдээ. Эсвэл MW-ийн үнэнч фенүүд байвал надтай хамт трэйлэр хүлээгээд нойргүй хонох юмуу хэхэ.
Видео тоглоомын ертөнц одоогоор харьцангуй нам гүм байна. Харин E3-аас хойш бүх зүйл орвонгоороо эргэх бөгөөд чухам энэхүү үеийг ActivisioN ашиглахаар шийдсэн бололтой. Магадгүй интернэтэд тэдний бүтээж буй тоглоомын мэдээллүүд ихээр цацагдсан нь ч нээлтийн ажиллагааг наашлуулахад нь нөлөөлсөн байж болох талтай.

No comments:

Post a Comment